메뉴 건너뛰기
.. 내서재 .. 알림
소속 기관/학교 인증
인증하면 논문, 학술자료 등을  무료로 열람할 수 있어요.
한국대학교, 누리자동차, 시립도서관 등 나의 기관을 확인해보세요
(국내 대학 90% 이상 구독 중)
로그인 회원가입 고객센터 ENG
주제분류

추천
검색

논문 기본 정보

자료유형
학술저널
저자정보
저널정보
한국몽골학회 몽골학 몽골학 제24호
발행연도
2008.1
수록면
125 - 168 (44page)

이용수

표지
📌
연구주제
📖
연구배경
🔬
연구방법
🏆
연구결과
AI에게 요청하기
추천
검색

초록· 키워드

오류제보하기
Орчин цагийн монгол, солонгос хоёр хэлний өгүүлбэрзүйн төвшинд өгүүлбэрийн гишүүдийн хураангуйлагдах үзэгдэл, орлуулан хэрэглэгдэл үзэгдэл ихээхэн ажиглагдаж байна. Тухайлбал, хоёр хэлний хураангуйлагдах үзэгдэл нь тйин ялгалын нөхцөл, цаг заах нөхцөл болон үйл үг, нэр, хам хэлц зэрэг өргөн хүрээнд илэрч байгаа тул орлуулан хэрэглэх, хураангуйлагдах ёс нь байнга хоорондоо таарч тохирч байна гэж үзэж болохгүй юм. Ялангуяа хэлзүйн бүтээврүүд нь хураангуйлагдаж болох хэдий ч түүнийг төлөөлөх тодорхой нэгэн бүтээвэр байхгүйгээр хоёр хэлний орлуулан хэрэглэх, хураангуйлагдах үзэглийг хамтад нь авч үзэх боломжгүй юм. Солонгос хэлний хувьд монгол хэлний өгүүлбэрзүйн онцлогоос ялгаатайгаар орлуулан хэрэглэх өгүүлбэр нь хураангуйлагдах тохиолдол харьцангуй ихээр ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, солонгос хэлний хувьд хураангуйлагдаж байгаа өгүүлбэрийн гишүүн нь гол гишүүн байсан ч гэсэн утга дамжуулах үүрэг нь алдагдахгүй бол түүнийг хураангуйлж болдог байна. Харин монгол хэлний хувьд хам текстээр илэрч байгаа өгүүлэгдэхүүн, тусагдахуун гишүүнийг өөрийн төлөөний үгээр орлуулан хэрэглэж болдог байна. Энэ нь солонгос хэлний хувьд өмнөх өгүүлбэрт илэрсэн гишүүний байрлал хол бус, утгын ямар нэгэн гажуудал үүсэхгүй байгаа тохиолдолд түүнийг хураангуйлж болдгоороо онцлогтой юм. Давхардан илэрч байгаа өгүүлбэрийн гишүүдийг хураангуйлснаараа харин ч илэрхийллийн хувьд зохимжтой нийцтэй болдог байна. Бүрэн бус өгүүлбэр(аялга өгүүлбэр) гэдэг нь хэлзүйн өгүүлбэр болон прагматик өгүүлбэрийн аль алинд нь дүрмийн бус хураангуй байдлаар илрэх хэдий ч утгын хувьд төгс байдаг. Монгол солонгос хоёр хэлний бүрэн бус өгүүлбэрийн онцлог нь бие даасан үгээр илрэх бөгөөд энэ нь үйл үгээр бус бусад гишүүний хэлбэрээ илэрч байна. Мөн өгүүлбэрийн бүтцийн хувьд байрлал нь хол хэдий ч прагматик утга нь харилцан нөхсөн байдлаар тодорхойлогдоно. Монгол солонгос хоёр хэлний тонгоруу өгүүлбэрийн онцлог нь ижил утга илтгэж болох хүрээнд л өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг солих бололцоотой байдаг байна. Хоёр хэлний аль алинд нь хэлзүйн болон мэдээллийн үүргээсээ хамааран утгын өргөлт өгөх, мэдээллийн онцолбор гишүүнийг илрүүлэх, ялган байршуулах зэрэгтэй холбоотойгоор гишүүдийн байрлалд хөдлөнг шинж гардаг байна.

목차

등록된 정보가 없습니다.

참고문헌 (32)

참고문헌 신청

함께 읽어보면 좋을 논문

논문 유사도에 따라 DBpia 가 추천하는 논문입니다. 함께 보면 좋을 연관 논문을 확인해보세요!

이 논문의 저자 정보

최근 본 자료

전체보기

댓글(0)

0