메뉴 건너뛰기
.. 내서재 .. 알림
소속 기관/학교 인증
인증하면 논문, 학술자료 등을  무료로 열람할 수 있어요.
한국대학교, 누리자동차, 시립도서관 등 나의 기관을 확인해보세요
(국내 대학 90% 이상 구독 중)
로그인 회원가입 고객센터 ENG
주제분류

추천
검색

논문 기본 정보

자료유형
학술저널
저자정보
저널정보
한국몽골학회 몽골학 몽골학 제32호
발행연도
2012.1
수록면
139 - 162 (24page)

이용수

표지
📌
연구주제
📖
연구배경
🔬
연구방법
🏆
연구결과
AI에게 요청하기
추천
검색

초록· 키워드

오류제보하기
Энэхүү судалгаа нь Cолонгос Монгол хэлний холбох үгсийг харьцуулсан судалгаа юм. Холбоосын үндсэн шинж нь ижил түвшинд буй гишүүн ба өгүүлбэр нь нэг нь нөгөөгөөрөө сольж байрлаж чаддаг онцлогтой байдаг. Солонгос Монгол хэлний холбох ёс нь eрөнхийдөө адил боловч Солонгос хэлэнд холбох үгс байхгүй бөгөөд холбох үгийн онцлогтой цөөн холбох нөхцөл байна. Монгол хэлэнд холбох үгс ба нөхцөл байна гэж үздэг бөгөөд энэ талаар харьцуулан судлалаа. Монгол эрдэмтэд монгол хэлний зэрэгцүүлэх холбоосыг бүгдийг нь зэрэгцүүлэх холбоосын шинжид багтаан үздэг ч уг холбоосын үндсэн онцлог, хэрэглээ нь өөр ялгаатай байна. Холбоос нь ижил түвшинд байгаа гишүүн ба өгүүлбэрүүд нь нэг нөгөөгийнхөө байранд тохиолдвол утга өөрчлөгдөхгүй ба холбоосын үндсэн онцлогийг агуулж байх ёстой. Монгол хэлний холбох нөхцлүүд нь холбоосын үндсэн шинжийг тусгаагүй буюу нэг гишүүн, өгүүлбэр нь нөгөөгөөр сольж чадахгүй бөгөөд өгүүлбэрт үйлийн тодотголын үүрэгтэй, оруулбар өгүүлбэрийн онцлогийг илүү хадгалсан байна. Монгол хэлэнд “ба, буюу” нөхцлүүд нь холбоосын шинжийг илэрхийлж зэрэгцүүлэх холбоосын үүрэг гүйцэтгэж чаддаг зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбох нөхцөл боловч зэрэгцүүлэн холбохын –ж, -ч нөхцөл нь бусад холбох нөхцлүүдээ бодвол илүүтэй холбоосын шинжийг хадгалдаг ч энэ нь холбоосын онцлог гэхээс илүү өгүүлбэрийнхээ хам орчноос шалтгаалж байна. Өөрөөр хэлбэл бүх тохиолдолд энэ онцлогоо хадгалж чадахгүй байгаа юм. Үйлийн эзэн тус тусдаа тохиолдолд нэг нөгөөгийхөө байранд сольж байрлаж буюу үйлийн эзэн нь нэг тохиолдолд өгүүлбэрийн утга өөрчлөгдөж байна. Иймээс монгол хэлний зэрэгцүүлэх холбох үгсээс “ба, буюу” холбоос зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбох холбоос үгийн онцлогтой нөхцөл бөгөөд бусад холбоосууд нь зэрэгцүүлэх холбоосын үндсэн шинжийг хадгалсан зэрэгцүүлэх холбоос гэж үзэхэд хэцүү болж байна.

목차

등록된 정보가 없습니다.

참고문헌 (17)

참고문헌 신청

이 논문의 저자 정보

최근 본 자료

전체보기

댓글(0)

0