메뉴 건너뛰기
.. 내서재 .. 알림
소속 기관/학교 인증
인증하면 논문, 학술자료 등을  무료로 열람할 수 있어요.
한국대학교, 누리자동차, 시립도서관 등 나의 기관을 확인해보세요
(국내 대학 90% 이상 구독 중)
로그인 회원가입 고객센터 ENG
주제분류

추천
검색

논문 기본 정보

자료유형
학술저널
저자정보
저널정보
한국몽골학회 몽골학 몽골학 제27호
발행연도
2009.1
수록면
187 - 204 (18page)

이용수

표지
📌
연구주제
📖
연구배경
🔬
연구방법
🏆
연구결과
AI에게 요청하기
추천
검색

초록· 키워드

오류제보하기
Энэхүү судалгаанд Алтай хэлний бүлд хамаарах хэлнүүдэд тохиолдож буй хэд хэдэн эрдэс чулуулгын нэрсийг харьцуулан авч үзсэн бөгөөд үүгээр дамжуулан дээрх хэлнүүдийн хооронд -ын холбоо хамаарлын тухай нягтлан үзсэн болно. 1. Шороотой холбоотой үгс нь монгол, солонгос, түнгүс, түрэг хэлэнд ижил төстэй байгаа нь харагдаж байгаа ба мөн тоос, түйрэнтэй холбогдох үгсийн хувьд ч дээрх хэлнүүдийн ихэнхэд нь харилцан холбоо хамаарал бүхий байдалтай байгаа нь ажиглагдаж байна. 2. Чулуу нь Алтай хэлний бүлд хамаарах хэлнэнд ихэнх тохиолдолд өөр хоорондоо таарч байгаа ба манж хэлний хувьд солонгос хэлний өөр бусад үгстэй холбогдож байгааг харж болохоор байна. 3. Зэс, гууль нь олон төрлийн хэлбэртэйгээр тохиолдож байгаа бөгөөд түрэг угсааны хэлийг эс тооцвол өөр хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох магадлалтай нь харагдана. 4. Төмөр нь хоёр төрлийн хэлбэр бүхий үгс буй бөгөөд солонгос хэлний ‘쇠[swe]’ нь манж, түнгүс хэлтэй ижил төстэй байгаа бол ‘모루[murü]’нь монгол, түрэг хэлтэй холбогдож байна. 5. Хаш нь бүгд өөр хоорондоо холбогдол бүхий байгаа ба түүн дундаас солонгос, кидан хоёр хэл өөр хоорондоо ихээхэн хамааралтай байгаа нь харагдаж байна. 6. Мөнгө нь монгол, манж хоёр хэлэнд л ижил байгаа бөгөөд эдгээрээс бусад хэлэнд өөр өөрөөр илэрч байна. 7. Алт нь солонгос хэлнээс бусад хэлнүүдэд өөр хоорондоо адил байгаа бол солонгос хэлтэй кидан хэлний үг холбогдох болох нь мэдэгдэнэ. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь эрдэс чулуулгын нэрсийг олон хэлэнд харшуулан үзэж түүгээр дамжуулан Алтайн олон хэл хэдий үед хуваагдсан болохыг тодруулан гаргах зорилго тавьсан хэдий ч дээрх олон хэлэнд тэдгээрийн ялгаа зааг нарийн тодорхой мэдэгдэхгүй байна. Хэдий тийм боловч шороо, чулуу зэрэг үгс нь Алтайн олон хэлний ихэнхэд нь ижил төстэй хэлбэрээр тохиолдож байна. Харин зэс, гууль зэрэг үгс нь түрэг хэлэн дөөрөөр тохиолдож байгааг харахад Алтайн бүл хэл нь Хүрэл зэвсгийн үеэс өмнөх үед салсан байх магадлалтайг дахин нягталж болохоор байна. Мөн төмөртэй холбогдох үг нь солонгос хэлэнд хоёр хэлбэртэйгээр тохиолдож байгаа нь ихээхэн сонирхолтой бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судлууштай юм. Басхүү солонгос, кидан хоёр хэлний хооронд тун нарийн холбоо хамаарал бүхий байгаа нь чихэээхэн анхаарал татаж байна.

목차

등록된 정보가 없습니다.

참고문헌 (32)

참고문헌 신청

함께 읽어보면 좋을 논문

논문 유사도에 따라 DBpia 가 추천하는 논문입니다. 함께 보면 좋을 연관 논문을 확인해보세요!

이 논문의 저자 정보

최근 본 자료

전체보기

댓글(0)

0