메뉴 건너뛰기
.. 내서재 .. 알림
소속 기관/학교 인증
인증하면 논문, 학술자료 등을  무료로 열람할 수 있어요.
한국대학교, 누리자동차, 시립도서관 등 나의 기관을 확인해보세요
(국내 대학 90% 이상 구독 중)
로그인 회원가입 고객센터 ENG
주제분류

추천
검색

논문 기본 정보

자료유형
학술저널
저자정보
저널정보
한국몽골학회 몽골학 몽골학 제26호
발행연도
2009.1
수록면
163 - 184 (22page)

이용수

표지
📌
연구주제
📖
연구배경
🔬
연구방법
🏆
연구결과
AI에게 요청하기
추천
검색

초록· 키워드

오류제보하기
XVI зууны сүүлээр одоогийн Зүүн Хойд Хятададын Ляодун газрын хойт хэсгээр суурьшиж байсан зөрчин аймгууд нэгдэх үйл явц өрнөж, тэдний толгойлогч Нурхач янз бүрийн дипломатын арга заль, цэргийн хүчийг хослуулан байж зарим монгол аймгуудын харьяандаа нэгтгэн хүчирхэг аймгуудын холбоог байгуулж цаашлаад 1616 онд Хожуу Алтан улсыг байгуулжээ. Цэрэгжсэн аймгуудын холбооны шинжтэй байгуулагдсан зөрчидийн төр улс бусад овог аймгуудыг нэгтгэн зах хязгаараа тэлэхдээ хөрш зэргэлдээ улс орнууд руу түрэмгийлэн довтолж хүн амы нь дээрэмдэн тонож олзлогдсон хүмүүсийг боолчлон дараар дараагийн булаан эзлэх дайндаа ашигладаг байв. Нурхач тэргүүтэй манжийн дээд давхарга хамаг баялагийг хүртэж цэрэг зэвсэг, эдийнзасгийн талаар хүчирхэгжих тусам дорно зүг Солонгос, өмнө зүг Хятадын Мин улс, баруун зүг Монг ол зэрэг улс орныг байлдан дагуулах зорилго өмнөө тавьж эхэлжээ. Тухайн үед цэрэг зэвсэг, эдийн засаг, хүн амын нөөцөөр зөрчидийн Хожуу Алтан улсаас илт давуу байсан эдгээр гурван улс ээлж дарааллан ялагдсан явдал энэ гурван улс бие биеэ дэмжсэн ухаалаг дипломат бодлого явуулж эвсэн нэгдэж чадаагүйтэй холбоотой. Монголын хувьд Хойт Алтан улс, Мин улстай яаж харилцах, Хойт Алтан улсын хувьд Монгол ба Мин улстай хэрхэн харилцах, Мингийн хувьд Монгол, Хойт Алтан улстай хэрхэн зөв харилцаж чадахаас энэ гурвын тус тусын хувь заяа шийдэгдэхтийм нөхцөл байдал үүссэн юм. XIII зуунд Монголын цэрэг, дипломатын бодлого ямагт зорилгодоо хүрч ялалт байгуулжбайсантай адил XVII зууны эхээр зөрчин аймгуудыг нэгтгэн захирсан Нурхач эр зориг, оюун ухаан, аргаи заль гарган цөөнхөөр олонхийгдийлж, дайснаа холбоотон болгож чадсанаар Хожуу Алтан улс голлох үүрэгтэй ураг төрлийн цусан холбоон дээр суурилсан Хожуу Алтан улс‐Монгол аймгуудын (Хорчин болон өвөрлөгч Халх таван аймаг г.м) холбоо байгуулжээ. Түүний эсрэг Мин улс Монголын Чахар болон өвөрлөгч Халх таван аймагтай холбоо тогтоон тэмцэхээр оролдсон боловч үр дүнд хүрч чадаагүй юм. Энэхүү өгүүлэлд XVII зууны эхэн үед одоогийн Зүүн хойт Азид бүрэлдэн тогтсон улс төрийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөгч гол гурван улс Монгол, Хятадын Мин, Хойт Алтан улсын бие бие рүүгээ явуулсан цэрэг дипломатын бодлогыг харьцуулан судалж, хоорондын ялгааг тодруулах зорилт тавьсан болно.

목차

등록된 정보가 없습니다.

참고문헌 (10)

참고문헌 신청

함께 읽어보면 좋을 논문

논문 유사도에 따라 DBpia 가 추천하는 논문입니다. 함께 보면 좋을 연관 논문을 확인해보세요!

이 논문의 저자 정보

최근 본 자료

전체보기

댓글(0)

0