메뉴 건너뛰기
.. 내서재 .. 알림
소속 기관/학교 인증
인증하면 논문, 학술자료 등을  무료로 열람할 수 있어요.
한국대학교, 누리자동차, 시립도서관 등 나의 기관을 확인해보세요
(국내 대학 90% 이상 구독 중)
로그인 회원가입 고객센터 ENG
주제분류

추천
검색

논문 기본 정보

자료유형
학술저널
저자정보
저널정보
한국몽골학회 몽골학 몽골학 제47호
발행연도
2016.1
수록면
145 - 176 (32page)

이용수

표지
📌
연구주제
📖
연구배경
🔬
연구방법
🏆
연구결과
AI에게 요청하기
추천
검색

초록· 키워드

오류제보하기
Монгол улсын ХАА-н салбар сүүлийн жилүүдэд хэд хэдэн сорилттой тулгараад байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газар эдгээр сорилтуудыг дотоод нөөц бололцоо, гадаад улс орнуудтай хамтын хамтын ажиллагаагаар дамжуулан шийдэхийг зорьж байгаа.1) Солонгос улсын хувьд 1990 оноос хойш Монгол улстай ХАА-н салбарт шууд хөрөнгө оруулалт,2) худалдаа,3) хөгжлийн албан ёсны тусламж,4) судалгаа5) гэсэн олон чиглэлээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх байр суурьтай байгаа.6) Монгол улсын ХАА-н салбар сүүлийн жилүүдэд сорилтуудтай тулгарч, эдгээрийгээ гадаад орнуудтай хамтын ажиллагааны оролцоотойгоор шийдэх байр суурьтай байгаатай уялдуулан Солонгос улс Монгол улстай ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудтай уялдуулан авч явуулах талаар авч үзэж болох юм. Учир нь нэгд, Монгол улсын ХАА-н салбарын сорилтууд Солонгос улсад хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд болж болно. Хоёрт, эдгээр нь Солонгос улсын Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа оновчтой, үр дүнтэй явагдах нөхцөл болж болно. Солонгос улс Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудтай хамтын ажиллагаагаа уялдуулах явдал түүнчлэн Монголын талд ХАА-н салбарын сорилтуудыг шийдэх, улмаар ХАА-н салбарыг хөгжүүлэх нэгэн шийдэл болж болно. Нэг үгээр Солонгос улс Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудтай уялдуулан явуулах нь ХАА-н салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа харилцан ашигтай явагдах нэгэн хувилбар болж болох юм. Үүнтэй уялдуулан Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудын хүрээнд Солонгос улс Монгол улстай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар авч үзэх, судлах шаардлагатай мэт санагдана. Энэхүү шаардлага хэрэгцээтэй уялдуулан уг судалгаа Монгол улсын ХАА-н салбарын сорилтуудын хүрээнд Солонгос улс Монгол улстай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар авч үзэн, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг судалгааныхаа зорилго болгоно. Судалгаа дараах дэс дараагаар явагдана. Судалгааны 2 дугаар хэсэгт Монгол улсын ХАА-н салбарын өнөөгийн байдал, 3 дугаар хэсэгт Монгол улсын ХАА-н салбарт тулгарч буй сорилтууд, 4 дүгээр хэсэгт эдгээр сорилтуудын хүрээнд Солонгос улс Монгол улстай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар авч үзэн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Энэ хэсэгт Солонгос улсын Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийг уг салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны уламжлалт арга хэлбэр болох шууд хөрөнгө оруулалт, худалдаа, хөгжлийн албан ёсны тусламж(буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл), судалгааны хүрээнд тодорхойлно. Эцэст нь 5 дугаар хэсэгт судалгааны үр дүнг хураангуйлан Солонгос улсын Монгол улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг авч үзнэ.

목차

등록된 정보가 없습니다.

참고문헌 (0)

참고문헌 신청

함께 읽어보면 좋을 논문

논문 유사도에 따라 DBpia 가 추천하는 논문입니다. 함께 보면 좋을 연관 논문을 확인해보세요!

이 논문의 저자 정보

최근 본 자료

전체보기

댓글(0)

0